Баатархайрхан багт орчин үеийн стандарт хангасан халуун ус, саун бүхий үйлчилгээний төв баригджээ

  Нэг үе гэр хорооллын хөгжлийн асуудал орхигдоод байсан. Тэгвэл төвлөрөл хэт ачааллыг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь гэр хорооллын хөгжлийг дэмжих, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээг хүргэх явдал юм. Ховд аймаг нь төвөөс алслагдсан багуудын хөгжлийг дэмжих, иргэдийг ая тухтай ажиллаж амьдрах боломж нөхцөлөөр хангах зорилгын хүрээнд Баатархайрхан, Бичигт, Тахилт багуудад цэвэр бохир усны шугам сүлжээний ажлыг эхлүүлснээр алслагдсан багийн айл өрх хашаандаа сайхан амьдрах боломжоор бүрэн хангагдлаа.



Мөн цэвэр бохирын шугам сүлжээтэй болсноор алслагдсан багуудад шинэ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төсөл, арга хэмжээнүүд ч хэрэгжиж эхэллээ. Жаргалант сумын Баатархайрхан баг 700 гаруй өрхийн 2000 гаруй иргэнтэй, Эдгээр өрхийн 60 гаруй хувь нь цэвэр бохир усны магистралд шугамд холбогдоод байгаа.
Дэд бүтцийн асуудлаа шийдсэн учир бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил ч мөн хийгдэж эхэлжээ. Баатархайрхан багт 280 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 2 давхар халуун ус үйлчилгээний байгууллага шинээр ашиглалтад орсноор гэр хорооллын иргэдэд олон төрлийн хэрэгцээт үйлчилгээ улам бүр ойртлоо. 6 хүний душ, 2 саун бүхий уг бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Богоч констракшн ХХК ажиллажээ.Ингэснээр аймгийн төвөөс алслагдсан багийн иргэд нэг дороос цогц үйлчилгээг авах бүрэн боломжтой болсон байна.



Орчин үеийн халуун ус сауны стандартыг хангасан шинэ барилгад нэмж үсчин, гоо сайхан, хими цэвэрлэгээ, эмийн сан, АТМ гээд иргэдийн хэрэгцээ шаардлага хангах үйлчилгээний салбарууд үйл ажиллагаагаа явуулах юм. Тус багийн хувьд дэд бүтэц нь шийдэгдсэн учир цаашид иргэд олон нийтэд чиглэсэн олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх бүрэн боломжтой болжээ.





Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)