Маргааш буюу 2021 оны 07 дугаар сарын 09-нд хүүхдийн мөнгө олгох боллоо
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан билээ.
Ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022.01.01 хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан. Энэ хүнд үед баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр нь үлдээсэн.
Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халдвар хамгааллын дэглэм сайтар сахин наадмын амралтын 9 хоногоо ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна.

Сангийн яамтай зөвшилцөн маргааш буюу 07 дугаар сарын 09-нд хүүхдийн мөнгө олгох боллоо.
Эх сурвалж. ХХҮГ
Сэтгэгдэл ( 0)