Дарви суманд “Буман хонь” өв соёлын эвент арга хэмжээ боллоо

  Угсаатан бүрийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд сумдын соёлын төвүүд орон нутгийн удирдлагуудтай хамтран соёлын өвийн эвент арга хэмжээг санаачлан зохион байгуулж эхлээд байна.


  Дарви сумын ЗДТГ, ИТХ, Соёлын төв хамтран “Буман хонь” өв соёлын эвент арга хэмжээг Дарви сумын Мөрөн багийн нутаг “Сутай хайрхан” эко жуулчны баазад зохион байгууллаа.




  Уг арга хэмжээний хүрээнд МУСТА, Алтан гадас одонт, өвлөн уламжлагч Р.Бадамсүрэнгийн нэрэмжит уртын дууны анхдугаар уралдаан, Сутай сортын арвайтай цай, нутгийн брэнд хонины толгойтой шимт цайны танилцуулга,цайны ёслол, Ховд аймгийн музейн нүүдлийн үзэсгэлэн, сутай үүлдрийн хонины махаар хийсэн хоолны соёлын үйл ажиллагаа, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, цэмцгэр буурь нөлөөллийн арга хэмжээ, бөхийн барилдаан, галын наадам зэрэг өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа боллоо.
Эх сурвалж:  Ховд аймгийн Соёл, урлагийн газар




Сэтгэгдэл ( 0)