Ховд аймгийн баяр наадмаар 9 насны 278 хурдан морийг 106 уралдаанч хүүхэд унаж уралджээ
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хурдан морины уралдаан азарга, соёолон, даага, шүдлэн, хязаалан, их нас, сонгомол дээд, дунд, бага гэсэн 9 насны ангиллаар 2022 оны 7сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
278 хурдан морийг 106 уралдаанч хүүхэд унаж уралдлаа.
Гараанд гарах бүрт хүүхдүүдийн хувцас хэрэгсэлд хяналт тавьж, хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж уралдаанд оролцуулах үүрэг хүлээж, аймгийн баяр наадмын хурдан морины салбар комисс, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, МХГ, Алтайн унага морин спорт уяачдын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран амжилттай ажиллалаа.
Уяачид хурдан морь унах хүүхдэд стандартын шаардлага хангасан хувцас, хамгаалах хэрэгслийг өмсгөж, холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлж
эн ажилласан байна. Тухайлбал:
1. Уяачид хүүхэд бүрийн эцэг эх, асран хамгаалагчаас хүүхдээр морь унуулахыг зөвшөөрсөн бичгээ авч хэвшсэн байна.
2. Хүүхдийн гэнэтийн ослын даатгал 100.000 төгрөг байх журам100 хувь хэрэгжиж байна.
3. Уяачид хүүхдээ өөрийн биеэр дагуулж ирэх, хувийн бичиг баримтуудыг авч ирж цахимаар бүртгүүлэх ажил бүрэн хийгдсэн
4. Уяач, эцэг эх, хүүхдийн гурвалсан гэрээ 100 хувь хийгдсэн
5.Уралдааны зам шалгаж аюулгүй байдлыг хангах, гараанаас хүүхдийг гаргах үеийн зохион байгуулалтанд хяналт тавих ажлууд бүрэн хийгдэж хэвшил болжээ.
Энэ жилийн баяр наадмын чимэг болсон Уралдаанч хүүхдүүд эрсдэлээс ангид эсэн мэнд, дэлгэр сайхан наадлаа.
Эх сурвалж: ГБХЗХГ

Сэтгэгдэл ( 0)