Хөдөө орон нутагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хөл бөмбөгийн спортод хандах хандлагыг өөрчлөх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ховд аймгийн хөл бөмбөгийн холбоо ТББ-аас "Khovd cup-2022" хөл бөмбөгийн тэмцээнийг /2022.10.15/ өчигдөр буюу бямба гаригт Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд зохион байгууллаа.
Тэмцээнд зургаан байгууллагын 6 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ХИС, дэд байр Мо-Эн-КО, гуравдугаар байрт Ховд аймгийн цагдаагийн газрын хамт олон тус тус шалгарсан бол шилдэг тоглогчоор Ховд аймгийн Цагдаагийн газрын тамирчин Онцбаяр, шилдэг хаалгачаар Мо-Эн-Ко багийн тамирчин Билгүүн, шилдэг довтлогчоор Ховд их сургуулийн тамирчин Бямба-эрдэнэ нар шалгарсан байна.
Бэлтгэсэн: С.Бек

Сэтгэгдэл (0)