Нээлттэй Ховд аймаг” хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо
Улаанбаатар хотоос Ховд аймагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах сургалт, хэлэлцүүлэг энэ өдөр /2023.01.06/-ний Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын их зааланд зохион байгуулагдлаа. Энэ үеэр Сангийн дэд сайд, ажлын хэсгийн гишүүн С. Мөнгөнчимэг “Алсын хараа-2050” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын танилцуулга мэдээллийг Ховд аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, төрийн байгууллагын удирдах ажилтан, албан хаагч нарт хүргэн мэдээлэл өгсөн юм.
Мөн Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий танилцуулга хийгдэж хэлэлцүүлэг өрнүүллээ.
МУЗГ-аас дэвшүүлсэн хөгжлийн бодлого чиглэл болон Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах сургалт хэлэлцүүлэг бүх аймагт хийгдэж байна. Ингэснээр 21 аймаг тус бүр өөр өөрийн онцлогт тохирсон “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, бие даасан эдийн засаг бүхий аймаг болох зорилт тавин ажиллах юм.

Энэ хүрээнд алслагдсан баруун бүс нутаг, Ховд аймаг нь 2023-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа үндсэн 4 зорилго бүхий 40 орчим арга хэмжээг төлөвлөгөөндөө тусган ажиллахаар хэлэлцүүлээд байна.
“Нээлттэй Ховд аймаг” хэлэлцүүлгээс гаргасан хөтөлбөрийн төслийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулахаар өргөн барих бөгөөд тухайн хөтөлбөр батлагдсанаар 15 сарын хугацаанд эхний шатны хэрэгжилтээ дүгнүүлэх юм.
Ховд аймгийн тухайд ирэх жилүүдэд стратегийн ач холбогдолтой хэд хэдэн том бүтээн байгуулалт эхлэх бөгөөд ингэснээр Ховд аймгийн эдийн засаг бодитоор сайжрах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон шинэ боломж бий болно гэж харж байна. Түүнчлэн аймаг орон нутгийнхаа онцлогт тохирсон аялал жуулчлал ,хөрөнгө оруулалт татах эхний ажлаа энэ сарын 19-22-ны өдрүүдэд болох “Invest Khovd” хөрөнгө оруулалтын форум, “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээгээр эхлүүлж байгаа гэж ойлгож болно.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)