Манхан сумын харьяат ОУХМ Т. Тулга Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс “Мөнгөн медаль” хүртлээ
Энэ оны 04 дүгээр сарын 09-14-ний хооронд Казакстаны нийслэл Астана хотод Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээний 65 кг-ын жинд Манхан сумын харьяат, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга “МӨНГӨН МЕДАЛЬ” хүртсэн баяртай мэдээ байна.
Т.Тулга нь барилдааны өдрийн үдээс өмнө нь эхлээд гоц мөргөж шөвгийн наймд 23 хүртэлх насны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 4:0-ээр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловыг 5:2-оор тус тус ялалт байгуулжээ.
Харин алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн болон Азийн аварга, бөхийн орон Ираны залуу од Рахман Амузадтай анх удаа таарч барилдан 1:3-аар ялагдаж ийнхүү “МӨНГӨН МЕДАЛЬ” хүртсэн байна. Т.Тулга Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 41 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирсан нь энэ юм.
Эх сурвалж: ЗДТГ цахим хуудас
Facebook-т биднийг дагаарай
Ховдын мэдээг цаг алдалгүй
Дагах
Холбоотой мэдээ
Бусад
“Гэрэлт ирээдүй –Өсвөр үе” чуулга уулзалт болов.
1,265
Бусад
Торгууд бий биелгээг өвлүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулав.
1,387
Бусад
"Хөөмийн соёлын өвийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо.
1,023
Бусад
Шатарчин охин А.Маралд ДАШТ-д оролцох зардлыг нь хандивлалаа
1,029


Сэтгэгдэл (0)