Үндэсний шагайн харвааны шилдгүүд тодорлоо

  Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Аймгийн баяр наадмын Үндэсний шагай харваанд 8 багийн 70 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Багийн харвааны төрөлд:
1-р байр: Аймгийн гоц мэргэн Б. Мөнгөншагай ахлагчтай Ховд дулааны станцын "Дулаан-2" баг
 2-р байр: Аймгийн гоц мэргэн Г. Хадбаатар ахлагчтай  "Ижил Алтай" баг
3-р байр: Залуу харваач Д. Давхарбаяр ахлагчтай  МоЭнКо компанийн "Хос Алтай" баг тус тус шалгарлаа.
Цуваа харвааны насанд хүрэгчдийн төрөлд: 
Тэргүүн байранд: 
- Дуут сумын харьяат, аймгийн гоц мэргэн Баасанжавын Мөнгөншагай
Дэд байранд:  Эрдэнэбүрэн сумын харьяат, залуу харваач Жигжидийн Дагвадорж
Гутгаар байранд:  Зэрэг сумын харьяат, аймгийн гоц мэргэн Балдоржийн Энхбаяр
Дөрөвдүгээр байранд:  Эрдэнэбүрэн сумын харьяат, аймгийн мэргэн Төмөрбаатарын Билгүүн
Тавдугаар байранд:  Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Ховд аймгийн Цагдаагийн газрын "Шонхорууд" багийн харваач, аймгийн мэргэн Яндгийн Энхболд 16 онож тус тус шалгарлаа.

Өсвөрийн цуваа харваанд:
Тэргүүн байранд: Манхан сумын харьяат, МоЭнКо компанийн "Хос Алтай" багийн харваач Гантулгын Өсөхжаргал
Дэд байранд:  Эрдэнэбүрэн сумын харьяат, МоЭнКо компаний "Хос Алтай" багийн харваач Дагва-Очирын Мягмартулга
Гутгаар байранд:  Дуут сумын харьяат, Ховд Дулааны станцын "Дулаан-2" багийн харваач Мөнгөншагайгийн Оргил
Дөрөвдүгээр байранд:  "Ижил Алтай" багийн харваач Гэрэлчулууны Батбаяр
Тавдугаар байранд:  Ховд аймгийн Цагдаагийн газрын "Шонхорууд" багийн харваач Нямцэрэнгийн Бямбабаяр 14 онож тус тус шалгарлаа.
Багийн харваагаар Аймгийн шинэ цолтонууд төрлөө.
Аймгийн Гоц мэргэнээр: 
- "Хос Алтай" багийн харваач, аймгийн мэргэн Баатаржавын Наранцогт
- "Ижил Алтай" багийн харваач Төмөрбаатарын Билгүүн
- МоЭнКо компанийн "Хос Алтай" багийн харваач Д.Давхарбаяр
- Цагдаагийн газрын "Шонхорууд" багийн харваач Жигжидийн Дагвадорж
Энэ жилийн наадмаар шинээр  Аймгийн Хошой мэргэнээр 1 төрөн гарлаа. Түүнчлэн "Ижил Алтай" багийн харваач Дашдоржийн Балжинням 3 /3 шөвөг/ шилдэгээр шалгарсан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)