“Найрсаг, эко Ховд-2023” оюутан залуусын урлаг, спортын их наадмын Шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо.

  Оюуны спортоор нэрлэгддэг шатрын тэмцээн Цаст-Алтай цогцолбор сургууль дээр /2023.08.08-09./ амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багийн 24 тамирчин Швейцар системээр 7 өргөөр оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнд спортын дэд мастер 3, нэгдүгээр зэргийн тамирчин 6 оролцож байна.





“Найрсаг, эко Ховд-2023” оюутан залуусын урлаг, спортын их наадмын хүрээнд хоёр өдрийн турш үргэлжилсэн шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо.
Тэмцээний эрэгтэй ангилалд:
Тэргүүн байр: Б. Түмэндэмбэрэл Ховд аймгийн Цэцэг сумын тамирчин
Дэд байр: С. Батзаяа Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн тамирчин
Гутгаар байр: Ө.Тилеубек Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн тамирчин, спортын дэд мастер шалгарлаа.



Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд:
Тэргүүн байр: Э. Болор-Эрдэнэ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн тамирчин
Дэд байр: Г. Тунгалагбаяр Ховд аймгийн Манхан сумын тамирчин
Гутгаар байр: Д. Маржан Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн тамирчин, дэд мастер нар шалгарлаа.



Шатрын тэмцээнд оролцож түрүүлсэн тамирчдын дийлэнх олонх нь /2023.08.11-нд / маргааш эхлэх даамны тэмцээнд оюун ухаан авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)