Ховд аймагт бий биелгээний сургалтын танхим нээгдлээ.
"Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг тогтворжуулах" төслийн хүрээнд Ховд аймагт бий биелгээний сургалтын танхим үүд хаалгаа нээлээ.
Бий биелгээний уламжлалт хэв намба хэрхэн өвлөгдөн уламжлагдаж буйг үнэлэн, өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлж, бэхжүүлэх зорилготой "Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг тогтворжуулах" төслийг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сангийн дэмжлэгтэйгээр 2023-2025 оны хооронд хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Дээрх төслийн хүрээнд Ховд аймагт бий биелгээний танхимыг байгуулж Захчин, Торгууд, Урианхай гэсэн үндсэн 3 бий биелгээний уламжлалт мэдлэг, дадал, хэв намбыг шавь сургалтаар дамжуулан залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх зорилт тавин ажиллах юм.
Эх сурвалж: Соёл урлагийн газар

Сэтгэгдэл ( 0)