"ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ" ПЛАШ МОБ БҮЖГИЙН ТЭМЦЭЭНД 600-ААД ЭМЭГТЭЙ ОРОЛЦЖЭЭ

  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан "Өөрчлөлтийг өөрөөсөө" плаш моб бүжгийн тэмцээнийг энэ сарын 6-ны өдөр аймгийн Спортын ордонд зохион байгуулагдлаа. Плаш моб бүжгийн тэмцээнд Жаргалант сумын 27 байгууллагын 600-аад эмэгтэйчүүд оролцжээ.Плаш моб бүжгийн тэмцээнд 2018 онд 300 гаруй эмэгтэйчүүд оролцож байсан бол энэ жилийн тухайд баг байгууллагаараа нэгдvэн 600-аад эмэгтэй оролцсон өргөн дэлгэр арга хэмжээ боллоо.





  Тэмцээний шүүгчээр Жаргалант сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүллэгч, спортын сэтгэл судлаач У.Чулуунчимэг, Жаргалант сумын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч, Цагдаагийн дэд хурандаа М.Оюунсүрэн, ХДТ-ын бүжиг ангийн багш н.Алтанхуяг, ахмад уран бүтээлч, хөгжмийн багш А..Сайнбилэг, ХДТ-ын бүжигчин н.Бадамцэцэг нар шүүн явуулжээ. "Өөрчлөлтийг өөрөөсөө" плаш моб бүжгийн тэмцээний тэргүүн байранд 13-р цэцэрлэг, 2-р байр 7-р сургууль, 3-р байр 1-р сургууль, тусгай байранд 2-р цэцэрлэг, 11-р цэцэрлэгийн хамтарсан баг, шилдэг хөгжөөн дэмжигчээр 2-р сургуулийн хөгжөөн дэмжигчид шалгарсан байна. Жаргалант сумын ЗДТГ-аас 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа плаш моб бүжгийн тэмцээнийг 1700 орчим хүн үзсэн гэсэн тоон судалгааг гаргасан байна. Плаш моб бүжгийн тэмцээнд оролцсон бүх баг, байгууллагууд 3-р сарын 8-ны өглөө 9 цагт Ард аюушийн талбайд болох Жаргалантын эмэгтэйчүүд арга хэмжээний нээлтэд бүжиглэх юм байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)