ТӨРИЙН БАНКНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ БАРУУН БҮСИЙН УЛСЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ХОВД ХОТОД БОЛЖ БАЙНА
Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Төрийн банкны үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг угтан Төрийн банкны Удирдах ажилтны зөвлөгөөн сургалтыг энэ сарын 13,14-ны өдрүүдэд Ховд хотод зохион байгуулагдаж байна. Сургалт зөвлөгөөнд Төрийн банкны гүйцэтгэх захирал, 21 аймгийн салбарын захиралууд, Дүүргийн салбар тооцооны төвийн захиралууд болон удирдлагын багийн захирал, менежерүүд оролцож байна.
Төрийн банкны Удирдах ажилтны баруун бүсийн улсын анхдугаар зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б. Дүгэржав, Монгол банкны Ховд салбарын захирал Ц. Бат-Эрдэнэ нар оролцож, аймаг орон нутгийн цаг үеийн нийгэм, эдийн засгийн мэдээллийг хүргэж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ. Мөн үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ: ЖДҮ-ийн зээл, бизнесийн зээлийг бага хүүтэйгээр иргэд, аж ахуй нэгжүүдэд олгох, Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлэнд орон нутгийн иргэд хамрагдах тоог нэмэгдүүлэх гэсэн саналуудыг Төрийн банкны удирдлагуудад хэлээд, цаашдын хамтын ажиллагаагаа улам бүр сайжруулна гэсэн юм. Удирдах ажилтны баруун бүсийн улсын анхдугаар зөвлөгөөний хүрээнд маргааш буюу 3-р сарын 14-ны өдөр Баруун бүсийн Төрийн банкны салбаруудын урлагийн наадам аймгийн ХДТ-т болох юм байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)