ТӨРИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ТӨВИЙН АСРУУЛАГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Төрийн банкны Удирдах ажилтны баруун бүсийн улсын анхдугаар зөвлөгөөн Ховд хотод болж байна. Тус арга хэмжээнд оролцож байгаа Төрийн банкны удирдлагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн ХХҮГ-ын Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх төвийн үйл ажиллагаатай танилцаж тус төвд амьдарч байгаа асруулагчидтай уулзан, хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардууллаа.
ХХҮГ-ын дэргэдэх Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх төвийн асруулагчдад хүндэтгэл үзүүлэх үеэр тус төвийн хамт олон цэргийн баяр болон мартын 8-ны баяраа хамтатган тэмдэглэж байгаатай бид таарсан юм. Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв нь 13 ажилтан, 21 асруулагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж асруулагчдад Хоол хүнсээр үйлчлэх, Асаргаа, сувилгаа, Эрүүл мэнд, нөхөн сэргээх үйлчилгээ, Хөгжлийн үйлчилгээ гэсэн 4 үндсэн үйлчилгээг үзүүлэн ажилладаг байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)