КАЗАХ ҮНДЭСТНИЙ НАУРЫЗЫН БАЯРТ ЗОРИУЛСАН КАЗАХ ҮНДЭСТНИЙ “КҮРЕС” БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

  Ховд аймаг нь олон угсаатны өлгий нутаг хэмээн нэрлэгддэг. Ховд аймгийн нийт хүн амын 25%-ийг Казах ард түмэн эзэлдэг байна. Казах түмний үндэсний баяр болох Наурызын баяр буюу Нарны баяр жил бүрийн 3-р сарын 22-нд тохиодог. Баярын хүрээнд Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа Казах иргэдийн дунд дэвжээ тэмцээн, хүүхдийн домборын "Күй" тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн, ОУ-ын харилцаа дууны "Ховд Айтыс -2019" тэмцээн, зохион байгуулагдсан бол энэ өдөр спортын бага зааланд Казах үндэсний "Күрес" бөхийн барилдаан боллоо.

"Күрес" бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн, Мянгад, Үенч, Зэрэг, Чандмань, Манхан, Булган, Баян-Өлгий аймгийн Баян нуур, Улаан хус гэх зэрэг 2 аймгийн 10 сум, ХИС-ийн 40 орчим залуу бөх уран мэхээ уралдуулж байна. Тэмцээн 60-70 кг, 70-80кг, 80-90 кг, 90-100 кг-ын 4 төрлөөр явагдлаа.
"Күрес" бөхийн үүсэл нь 100 гаруй жилийн түүхтэй. Анх цэрэг дайны үед дайчин эрсийнхээ хүч бярыг сорих, бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор энэхүү барилдааныг зохион байгууладаг байсан бол 1939 оноос эхлэн үндэсний бөхийн барилдаан болгож ард иргэдийг хөгжөөх, спортын нэгэн төрөлт тэмцээн болгон хөгжүүлсээр иржээ.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)