ЖАРГАЛАНТ СУМЫН 9-Р ЦЭЦЭРЛЭГ ХОГГҮЙ ОРЧИН- НОГООН ИРЭЭДҮЙ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Жаргалант сумын 9-р цэцэрлэгээс энэ оны хаврын анхны ажлаа Хоггүй орчин- Ногоон ирээдүй аянаар эхлүүллээ.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Гантөмөр, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд, Жаргалант сумын засаг дарга Ц. Ганданповрон нар оролцлоо.
Аяны хүрээнд тус цэцэрлэгийн багш ажилчид, хүүхэд багачуудын эцэг эхийн дэмжлэгээр цугларсан мөнгөөр 10 портер машин хөлсөлж Буянт багийн нутаг дэвсгэрийн гудамж талбайг цэвэрлэх ажлыг өрнүүллээ. Зах зээлийн үнээр нэг портер хогыг 25.000 төгрөгөөр ачиж зайлуулдаг бол нийт 250.000 төгрөгийг портерийн хөлсөнд өгч 10 багш, 10 жолооч нийтийн цэвэрлэгээг Буянт багийн ард иргэдийн оролцоотойгоор цэвэрлэж байна.

Буянт баг нь 8883 өрх айл, 3268 хүн амтай. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ бусад багуудаас томоохонд тооцогддог 24 гудамжтай юм байна. Тус баг голын ай савд ойр байдаг учир гол ус бохирдох эрсдэл өндөр байдаг байна. Энэ аянд тус багийн ард иргэд ч идэвхитэй оролцож ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж байлаа.





Байгаль орчин эх дэлхийгээ хайрлаж хамгаалах, цэвэр цэмцгэр орчинд ажиллаж амьдрах уриалгыг тус цэцэрлэгээс ийнхүү эхлүүлж байна. Цаашид энэ аянд иргэд олон нийт, төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэж чадвал Ховд хот хоггүй аймаг болоход ойрхон байна гэж зохион байгуулагчид хэллээ. Харин иргэд ухамсартай байж, хог хаягдлаа хаа хамаагүй гудамж талбай, хашааны булан тохойд хаяхгүй байгаа орчиндоо цэвэр цэмцгэр байхыг уриаллаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)