ХОВД АЙМАГТ 57 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭНЭ
Аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүхээр ахлуулсан ажлын хэсэг Жаргалант суманд шинээр баригдаж байгаа барилга байгууламж, бүтээн байгуулалтын явцад хяналт шалгалт хийж, барилгын ХХК-дад зөвлөмж зөвлөгөө өгч ажиллалаа.Ажлын хэсгийнхэн томоохон бүтээн байгуулалтын нэг болох 7-р сургуулийн хашаан дотор баригдаж байгаа 100 хүүхдийн дотуур байр, урлагийн заалны барилгын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Гранд пасикал ХХК, туслан гүйцэтгэгчээр Хөх бугат ХХК, Хасбаян ХХК нийт 1 тэрбум 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэж байна. 2019.08.01-нд ашиглалтанд оруулах юм байна.
Өнөөдрийн байдлаар барилгын ажил 30%-ийн гүйцэтгэлтэй явж байна гэлээ.
Тус ХХК-ны зүгээс үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор барилгын материалаа эх оронч худалдан авалтаар эхлүүлээд байна. Тухайлбал орон нутгийн зөөлөн тэмүүлэл ХХК-ны үйлдвэрлэж байгаа сендевч, Мон цементийн үйлдвэрийн цемент, Улаанбаатар эрдэм ХХК-ны цахилгааны утас зэргийг суурь материалаар ашиглаж байна.
ГХБХБГ-ын ажлын хэсгийнхэн тус ХХК-ны инженер техникийн ажилчид болон удирдлагуудад хэд хэдэн заавар зөвлөмж өглөө. Тухайлбал: Бетон цутгалтын дээж, хөнгөн блок, цементийг ГХБХБГ-ын лабораторт шинжилгээнд хамруулах, барилгын материалын татан авалтаа хувиарын дагуу түргэн шуурхай хийх, боловсон хүчнийг сургалтанд хамруулах, зураг төсөв зохиогч ХХК-тай зөвшилцөж дэд бүтцийн асууудлаа шийдвэрлэх, талбайн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, барилгын хог хаягдлыг зөвшөөрөгдсөн цэгт хаях зэрэг хэд хэдэн зөвлөмжийг өгч ажиллаа.
Үүний дараагаар Баатархайрхан, Бичигт багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Цэцэрлэгт хүрээлэнг Ганбүрэн ХХК нийт 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр энэ оны 05-р сарын 28-нд ашиглалтанд хүлээлэлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм байна.
Ховд аймагт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41 бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээ нийт 57 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийгдэх юм байна.
Энэ онд 7-р сургуулийн хашаанд баригдаж байгаа 100 хүүхдийн дотуур байр, урлагийн заалны барилга , Наран багт баригдаж байгаа цэцэрлэгийн барилга, Баатархайрхан, Бичигт багт баригдаж байгаа цэцэрлэгт хүрээлэн, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Политехник коллежийн өргөтгөлийн барилга, Бугат багийн өрхийн эрүүл мэндийн төв, Механикжсан зоорь зэрэг томоохон бүтээн байгуулалтууд ашиглалтанд орох юм байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)