ГХБХБГ-ААС НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ИРГЭДИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖЫГ АЛБАДАН БУУЛГАЖ БАЙНА
Газрын тухай Монгол улсын хуулийн 56-р зүйлийн 56-ын 5 дахь заалт, 57-р зүйлийн 57-ын 4 дэхь заалтыг үндэслэн ГХБХБГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа иргэдийн барилга байгууламжийг албадан буулгаж байна. Энэ ажлын хүрээнд Жаргалант сумын Алагтолгой, Буянт багуудын 6-н байршилд албадан буулгах ажлыг зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд өнөөдөр төв захын урд хэсэг буюу иргэдийн хэлж заншсанаар нүүрс, түлээний жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хэсэгт холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр барьсан хоёр иргэний амбаарыг албадан буулгах ажлыг хийлээ.
Тухайн нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа иргэн Ц. Батбарын хувьд өмнө нь түлээний захад түрээс төлөн үйл ажиллагаагаа явуулж байсан хэдий ч тухайн захын эзэмшигч нь өөр зориулалтаар талбайгаа ашиглах болсоноос хойш нэгдсэн түлээний захгүй болсон байна.
Иймээс нүүрс, аргал зардаг портерийн зогсоол хэсэгт түлээгээ хадгаладаг амбаараа тавьж, жижиглэнгийн түлээний худалдаагаа явуулдаг болжээ. Хэрвээ энэ амбаараа ачуулчихвал амь зуулга болсон түлээний худалдаагаа эрхлэх боломжгүй болно хэмээн тэрээр ярьж байна.
Нэг талаараа аймаг орон нутгаас нэгдсэн түлээний захыг ашиглалтанд оруулахгүй бол түлээний жижиглэнгийн худалдаа эрхлэдэг иргэд зах тойрсон хэсэг хэсэг газруудад худалдаа эрхлэсээр байхыг энэ жишээнээс харж болно. Нөгөө талаасаа МУ-ын иргэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заагдсан газарт газар эзэмших, тухайн газар нь бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцахгүй байх шаардлагатай гэж заасан байдаг боловч иргэд дур мэдэн зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газрыг ашиглаж байгаа зөрчил манай аймагт их байгааг мэргэжлийн байгууллагаас онцоллоо.
Мөн иргэд тухайн газрыг эзэмших, ашиглах тухай санал хүсэлтээ ГХБХБГ-т өгөх, ингэснээр хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон аймгийн ИТХ-аар хэлэлцэгдэж шийдвэрлэгддэг хууль дүрмийн дагуу явах учиртай.
Албан ёсны зөвшөөрөлтэй талбайд өөрийн эзэмшлийн үйл ажиллагаагаа явуулахын тулд иргэд өөрсдөө анхаарах шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)