УС АШИГЛАГЧ ТОМООХОН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД НӨХӨРСӨГ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

  Ховд дулааны станц ТӨХК-ийн үйлдвэрийн алба, Харнуур Ховд голын сав газрын захиргаа хамтран томоохон ус ашиглагч байгууллагуудын ажилтан алба хаагчдын дунд нөхөрсөг волейболын тэмцээнийг энэ бямба гарагт зохион байгууллаа.
Тус тэмцээнд Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон ус ашиглагч байгууллагын төлөөлөл болсон эрэгтэй 8 баг, эмэгтэй 6 баг өрсөлдөж байна.

Волейболын тэмцээний дүнгээр эрэгтэй баг 1-р байрыг Ховд Дулааны станцын 1-р баг, 2-р байрыг Шим ус ОНӨААТҮГ, 3-р байрыг Ховд Дулааны станцын 2-р байр, эмэгтэй баг 1-р байрыг Ховд Дулааны станцын 1-р баг, 2-р байрыг Дөргөний усан цахилгаан станц, 3-р байрыг Хар нуур Ховд голын сав газрын захиргааны эмэгтэй багууд тус тус шалгарсан байна.
Харин шилжин явах цомын эзнээр Ховд Дулааны станц ТӨХК шалгарч 3 дахь жилдээ аварга болж байна.
Тэмцээний үеэр Ховд Дулааны станцын хамт олон дараа жилийн тэмцээнийг зохион байгуулах Шим ус ОНӨААТҮГ-т шилжин явах цомоо өгсөн байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 1)
Зочин

2019 оны 04 сарын 07-нд

Мэдээллээ ойлгомжтой, зөв бичмээр байна.