ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ДУНД ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

  Жил бүрийн 5-р сарын эхний 2 дахь 7 хоногт татвар төлөгчдийн өдөр тохиодог. Тэгвэл энэ өдрийг угтаж Ховд аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгчдийн дунд волейболын тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж байна. 9 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд 26 багийн 170 гаруй тамирчид оролцож авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдөж байна.
Татвар төлөгчдийн өдрийг улсын хэмжээнд 20 дахь жилдээ зохион байгуулж хэвшээд байна. Энэ удаагийн татвар төлөгчдийн өдрийг манай аймаг татвар хөгжлийн үндэс уриан дор тэмдэглэж байгг юм.
Энэ өдрийг угтсан 20 бүтээлч ажлыг аймгийн татварын хэлтсээс явуулж ард иргэдэд татварын тухай ойлголт өгөх, гарын авлага боршур тараах, татварын тухай багц хуулиудыг сурталчлан таниулах, урлаг спорт, танин мэдэхүй гэх мэт уралдаан тэмцээнүүдийг өрнүүлжээ.
Уг тэмцээнийг зохион байгуулснаар татвар төлөгчид харилцан бие биенээсээ туршлага солилцох, уялдаа холбоогоо сайжруулах, бие бялдарыг нь хөгжүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.
Ховд аймгийн тухайд 2500 гаруй татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллага байдаг бол давхардсан тоогоор 2800 гаруй татвар төлөгч иргэн байдаг байна.
Татвар төлөгчдийн өдөрт зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг 5-р сарын 6-нд аймгийн төв талбайд зохион байгуулагдах гэж байгаа тул ард иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг 




Сэтгэгдэл ( 0)