Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ховд салбараас “Элсэн цаг” тэмцээнийг зохион байгууллаа

  Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ховд салбараас жил бүр уламжлал болгон оюутан залуучуудын дунд “Элсэн цаг” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ удаагийн “Элсэн цаг”тэмцээнийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ховд салбар, Ховд их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн тэнхим Татварын хэлтэс хамтран зохион баййгууллаа.
Элсэн цаг тэмцээнд нягтлан бодогчид, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнууд хамрагдаж оюун ухаанаа уралдууллаа. Ингэснээр оюутан залуусын татварын онол практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ёс зүй, төлөвшил, мэргэжлийн чадварыг хөгжүүлэх, үр дүнг дээшлүүлнэ гэж үзэж байна.



Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ховд салбар нь төр болон татвар төлөгчдөд дэмжлэг туслалцаа үзүүлэх, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, татварын мэргэшсэн зөвлөх бэлтгэх, нягтлан бодогчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, зөвлөн туслах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Тус нийгэмлэгээс нягтлан бодогч нарт зориулсан мэдээ мэдээлэл, сургалт зөвлөгөөнүүдийг шат дараатайгаар зохион явуулахаас гадна иргэдрүү чиглэсэн олон талт ажлыг явуулсаар иржээ. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ховд салбар нь 25 гишүүнтэйгээр 11 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)