Швейцарын хөгжлийн агентлагийн захирал, ерөнхий консул Габриелла Спирли ховд аймагт ажлын айлчлал хийлээ

  Швейцарийн элчин сайдын яамны хамтын ажиллагааны газрын ерөнхий консул С.Габриала ховд аймагт ажиллаж байна. Түүний ажлын айлчлалын гол зорилго нь Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент)-ын дарга, хатагтай Марина Кароббио МУ-д энэ оны 6-р сарын сүүл буюу 7-р сарын эхээр ажлын айлчлал хийх юм байна.
Энэ үеэрээ Ховд аймагт ирж ажиллах учраас ажлын айлчлалын талаар аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал хүсэлтээ хуваалцлаа.



Швейцарийн хөгжлийн агентлагийн төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн Боловсрол, Эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарыг тулгуурлан хэрэгжсээр байгаа. Энэ нь аймаг орон нутгийн нийгэм эдийн засагт чухал ач холбогдол өгч байгааг аймгийн удирдлагууд энэ үеэр онцоллоо. Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент)-ын дарга, хатагтай Марина Кароббиогын уулзалт цаашид аймаг орон нутагтаа хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж санал солилцох, олон төсөл хөтөлбөрүүдийг амжиллтай, үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой уулзалт болно гэж үзэж байна.
Ховд аймагт ажиллах үеэрээ Мянгад сум болон Ховд аймгийн Музей, бусад онцлог газруудтай танилцах төлөвлөгөөтөй байгаагаа хэллээ.

Аймгийн удирдлагуудын тухайд аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулсны дараагаар цаашдын хамтын ажиллагааны талаар хэд хэдэн санал хүсэлтийг уламжилж дэмжиж ажиллах хүсэлт тавьлаа.
Тухайлбал: Буянт, Булган, Мянгад сумдад 700 сая төгрөгийн өртөгөөр хийгдэх хадлангийн механигжсан салаа байгуулах, Газрын нэгдсэн мэдээллийн сантай болох, 3-н суман дээр хэрэгжиж эхэлж байгаа МАА-н бүтээгдэхүүнийг мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэх, Буянт, Ховд суманд цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд хийгдэж байгаа усны ашиглалтыг сайжруулах ажлыг үргэлжлүүлэх, сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны цахилгаан тогооны асуудлыг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулаад эдгээр ажлуудыг цаашид дэмжиж хамтран ажиллахыг хүслээ.
Ажлын хэсгийнхний зүгээс хамтарч ажиллах ямар боломж байгааг судлан үзэж, төслийн багийнхандаа энэ асуудлыг танилцуулж тодорхой хариу өгнө гэлээ.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)