Жаргалант сумын 6-р цэцэрлэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

  Ховд аймгийн Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн багш ажилчид, хүүхэд багачуудын хамтарсан урлагийн тоглолт энэ сарын 22-ны өдөр боллоо. Энэ үеэр багш ажилчдын зүгээс 2018-2019 оны хичээлийн жилд хэрхэн үр дүнтэй ажиллаж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд хэрхэн ахиц дэвшил гарсан он жил болж өнгөрснийг эцэг эхчүүдэд тайлагнахын зэрэгцээ байгууллагыхаа үйл ажиллагааг сурталчилах өдөрлөг зохион байгуулагдлаа.
Сургалт хүмүүжлийнхээ цаашдын үйл ажиллагаанд тусгах зорилгоор энэ үеэр эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонсож ажилласнаараа онцлог үйл ажиллагаа боллоо.
Тус цэцэрлэг энэ жил 6 төрлөөр хүүхэд багачуудыг нэгэн зэрэг тэгш хөгжүүлж чадсан байна. Дуу, бүжиг, шүлэг гэхээсээ илүү тэдний танин мэдэхүй, ой тогтоолтыг сайжруулах, оюун ухааныг нь хөгжүүлэх, сурч мэдэх, хүүхэд бүрийн ярих, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд илүү анхааран ажиллаж байна.
Түүнчлэн ардын уламжлалт бий биелгээг сэргээх, хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээх үүднээс өөлд бүжгийн хэд хэдэн төрлийг зааж сургасанаас  гадна хувцас хэрэгсэлийг иж бүрнээр нь оёж олон хүүхдүүдийг хамруулсан нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлсэн үйл ажиллагаа болж чаджээ.



Жаргалан сумын 6-р цэцэрлэг нь 1974 онд байгуулагдсан. 130 хүүхдийн хүчин чадалтай боловч 175 хүүхэд авч 23 багш ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна. Тус цэцэрлэг Бугат багт харъяалагддаг боловч Буянт болон бусад багуудаас хүүхэд багачуудыг хамруулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Бугат багт цэцэрлэгийн насны 330 хүүхэд байдаг боловч бүгд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Шалтгаан нь тус цэцэрлэгийн өрөө тасалгааны хүрэлцээ хангамж муу байгаатай холбоотой гэж хэлж байна. Тиймээс цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэх зайлшгүй шаардлага бий болоод байгааг ч онцоллоо. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зорилго зорилтоо тодорхойлон 6 чиглэлээр үйл ажиллагааг хүүхэд нэг бүрт яаж хүргэж болох тал дээр дүгнэлт хийн ярилцаж үр дүнгээ тооцож  2020 оны хичээлийн жилийн үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.



Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)