Капитрон банк ховд аймагт салбар, тооцооны төвөө шинээр нээлээ
Капитрон Банк нь 2001 оны 11-р сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 3 тэрбум төгрөгийн дүрмийн сан, 17 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий аймгуудад нийт 40 салбар, тооцооны төвтэйгээр арилжааны банкны үйл ажиллагааг явуулж байна. Тэгвэл өнөөдөр баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт Капитрон банкны салбар болон тооцооны төвөө нээж, нээлтийн туузаа хайчиллаа.
Нээлтийн арга хэмжээнд Капитрон банкны гүйцэтгэх захирлын орлогч Ч. Энхбат, Капитрон банкны иргэдийн банкны газрын захирал Ж. Мөнх-Итгэлт, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн, Монгол банкны Ховд салбарын захирал Ц. Бат-Эрдэнэ болон Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа арилжааны банкны захирлууд, аж ахуй нэгж, албан байгууллагын дарга, эрхлэгч нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Монгол улсын хэмжээнд 13 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулдаг бол Ховд аймагт арилжааны 4 банкны 40 нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл Капитрон банкны шинэ салбар, тооцооны төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээр арилжааны 5 дахь банк болж байгаа юм. Капитрон банк нь Монгол улсын банк, санхүүгийн зах зээлд техник, технологид суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ болох интернет банк, телефон банк болон мессеж банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлж байсан төдийгүй, харилцагчиддаа эск-роу данс, овер-драфт зээл, лизинг, мор-гэжийн зээл зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хүргэж банкны салбарт эрч хүчтэй, шинэлэг банкны дүр төрхөөр орж ирсэн түүхтэй юм.
Тус банкны төв салбар Ширбазрын байрны замын эсрэг талд буюу Хөрс ШТС-ын баруун талын оффисны 1-р давхарт ажиллах бол Капитрон банкны Ховд салбарын тооцооны төв нь Их буян худалдааны төвийн 1-р давхарт үйл ажиллагаагаа явуулах юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)