Ховд аймгийн Манхан суманд урлаг, өв соёлын “Нутаг минь” урлагийн наадам боллоо
Энэ сарын 9-10 ны өдрүүдэд Ховд аймгийн Манхан суманд Ардын урлаг, өв соёлыг дэмжих, нутгийн иргэдийн авьяас билгийг хөхүүлэн уралдуулах, хөгжүүлэх зорилгоор “Нутаг минь” урлагийн наадам “Хөх Мөнх Мянгад” сангийн санаачилгаар Манхан сумын Соёлын төвтэй хамтарч хоёр өдрийн туршид зохион байгууллаа. Урлагийн наадамд Манхан сумын Төгрөг гол, Баянгол, Улаанхүрээ, Ботгон, Тахилт, Зэрэг гол гэсэн 6 багийн иргэд урлагийн долоон төрөл дээр өрсөлдлөө. Уг наадам багийн мэндчилгээ, Ардын хөгжим, Ерөөл магтаал, Нийтийн дуу, хууч яриа, гоцлол бүжиг, хамтлаг бүжгийн төрөл дээр явагдсан байна. Харин наадмын ивээн тэтгэгчдээр: “БҮТЭН БҮРМЭЛ” ХХК, “TOM N TOMS coffee “ШУНХЛАЙ” групп, “9 ERDENE SHOPPING CENTER” ажилласан байна.
Наадмын нээлт 06 дугаар сарын 9-нд Монгол улсын баатар Ц.Олзвойн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолоор эхэлж багуудын мэндчилгээ болох баг тус бүрийн барьж тохижуулсан Монгол гэрүүдийг шалгаруулсан юм. Эдгээр гэрүүдийг Захчин үндэсний уламжлалт эдлэл хэрэгсэл, эд өлгийн зүйлсээр тохижуулсан байлаа. Тухайлбал: Монгол гэрийн баруун хаяанаас эхлээд хурга ишигний хөг, архад бүлүүр, араг савар, олон өнгийн тэмээний ноосон аргамж, мөнгөн тоногтой Монгол эмээл, мөнгөн хазаар, цаханд өлгөсөн бугууль, ногт, чөдөр, тушаа, цулбуур, элдэж хуйлсан сур зэрэг ахуйн эдлэл хэрэглэлийг дэлгэн тавьж олны хүртээл болгосон бол харин гарийн зүүн хаяанд гурван бүстэй модон сом, том жижиг сүү сааль, усны хувин, тавиур, тогоо шанага, тарианы тээрэм, аягны уут зэрэг эртний эдлэлүүдийг, харин хоймор хэсэгт авдар, сангийн тавиур барантагласан судар ном, сангийн бойпор, цөгц, том жижиг оньсон тоглоом, хөөрөг даалин, гаанс болон ангийн арьсаар хийсэн дах, нэхий, үнэгэн лоузан малгай, хурдан цахиур буу гээд Захчин түмний өмсөж, эдлэж хэрэглэж ирсэн хувцас хэрэглэл эд өлгийн зүйлсээр гэрээ тохижуулсан байлаа. Мөн баг тус бүр Захчин үндэстэний цай чанаж, оролцогч бүр Захчин үндэстэний хувцас хэрэглэлээ бүрэн өмссөн нь наадмыг улам бүр тодотгон өгч байсан юм.
Бүтэн 2 өдрийн турш Манхан сумын төвд зохион байгуулагдсан тус наадмын дүн гархад:
Ерөөл магтаалын төрөлд тусгай байрын шагналыг
Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн иргэн Э.Энхбаяр
3-рт байранд: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн иргэн Д.Батмөнх
2-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн иргэн Х.Мөнхбаяр
1-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн иргэн Х. Нямсүрэн
Хууч ярианы төрлийн тусгай байрыг:
Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн иргэн Г. Поовон
3-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн иргэн Ц. Хорлоо
2-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн иргэн Ч. Гансум
1-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн иргэн А.Төртогтох шалгарчээ.
Ардын хөгжмийн төрөлд тусгай байрыг: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн иргэн Г. Мэндбаяр
3-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Богтгон багийн иргэн Л.Оюунцэцэг
3-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн иргэн Х.Мөнгөнхүү
1-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн иргэн М.Ундармаа
Бий биелгээний төрөлийн тусгай байрын шагналыг:
Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн иргэн С.Эрднэчимэг
3-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн иргэн И. Машбат
2-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн иргэн М.Янжимаа
1-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн иргэн Ч.Цэцэгдэлгэр
Гоцлол дууны төрлийн тусгай байранд:
Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн иргэн Э.Баттулга
3-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн иргэн Э.Бөхболд
2-р байанд: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн иргэн Н.Уламбаяр
1-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн иргэн Э.Эрдэнэсайхан
Бүжгийн төрлийн тусгай байранд: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн бүжгийн хамтлаг
3-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн бүжгийн хамтлаг
2-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн бүжгийн хамтлаг
1-р байранд: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн бүжгийн хамтлаг шалгарч мөнгөн шагнал дурсгалын зүйл, ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлгийг гардан авлаа.
Тэмцээний хамгийн өндөр настай оролцогч нь Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн иргэн 87 настай н.Чинчулуунд байсан бол хамгийн залуу оролцогчоор Манхан сумын Зэрэг гол багийн 18 настай иргэн Х. Мөнхбаяр шалгарсан байна. Мөн энэ үеэр тус үйл ажиллагаанд багийнхаа нийт иргэдийг идэвх санаачлага зохион байгуулалттайгаар оролцуулсан 6 багийн Засаг дарга нарт хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү урлагийн наадамд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди оролцож Манхан сумын Соёлын төвийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Манхан сумын Соёлын төвийг тус сумын уугуул, Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Дагвын Гомбосүрэнгийн нэрэмжит болгосон Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 31-ны 29 дүгээр тогтоолыг сумын соёлын төвийн эрхлэгч Х. Цэрэнбадамд гардуулан өгсөн юм. Мөн Х. Нямсүрэн, Ц. Бямбадорж , Н. Шүрхүү, Э Бөхболд нарын нэр бүхий хүмүүсийг БСШУСЯ-ны нэрэмжит МУ-ын тэгүүний ардын авьяастан цол тэмдгээр, Манхан сумын иргэн Х. Мөнгөнхүү, иргэн Т.Эрдэнэцогт нарыг МУСТА цол тэмдэгээр тус тус шагнагдсаныг нь энэ үеэр гардуулан өглөө. Наадмын шилдэгүүдийн шалгаруулж шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр алдарт эхийн II-р одонгоор Б.Баасанжаргал, Б.Жаргалбаяр нар шагнуулж, Ховд аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлийг А.Цэдэнбал, Г.Галттуяа хүртэж, шагналын хур буусан наадам болсон юм.
Бэлтгэсэн: Т.Дөлбаяр

Сэтгэгдэл ( 0)