Залуусын гарааны бизнесийн төслийн шалгаруулалт энэ сарын 21-нд болно
Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд 50 орчим залуус хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлж байгаа юм. Сургалтын дараагаар сургалтанд хамрагдаж байгаа залуус өөрсдийн эрхэлж байгаа болон шинээр эхлэх гэж байгаа шилдэг санаа бүхий гарааны бизнесийн төслөөрөө өрсөлдөж төслөө авснаар бизнесээ эхлүүлэх юм байна. Энэ төсөлд хамрагдсан залуус 3 жилийн хугацаанд 10 сая төгрөгийн хүүгүй зээлийг авснаар бизнесээ өргөжүүлэн ажиллах боломжтой юм. Хамгийн гол нь төслийн агуулга нь бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засагт үр өгөөжтэй, шинэлэг санааг агуулсан байх шаардлагтай юм байна.
Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн үндсэн зорилго нь залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх, сэдэл урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгчдэд бизнесээ хөгжүүлэх мэдлэг мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлж залуучуудаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжиж санхүүжилтийг олгоход оршиж байгаа юм. Ялангуяа шинээр бизнес эрхлэх гэж байгаа залууст тус хөтөлбөр үр өгөөжөө өгсөн, ажлын байр нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил болж чадаж байна гэж зохион байгуулагчид үзэж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 2017-2018 онуудад туршилтаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ төрлийн сургалтыг манай аймагт 8 удаа зохион байгуулж 9 гарааны бизнесийг дэмжиж нийт 90 орчим сая төгрөгийн санхүүжилтийг үзүүлсэн байна. Эдгээр залуус төслөө амжилттай хэрэгжүүлж, 30 гаруй ажлын байрыг бий болгож чаджээ. Тэгвэл энэ онд 10 залуусын гарааны бизнесийг дэмжиж 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)