Нээлттэй дуудлага худалдаа боллоо


  Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 64 тогтоолоор баталсан нийтийн нээлттэй дуудлага худалдаааг орон нутгийн өмчийн газраас зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн орон нутгийн төрийн албанд үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон авто техникийн хэрэгслүүдийг нээлттэй худалдаалж байгаа юм.



  Энэ удаагийн дуудлага худалдаанд 60 гаруй хүн үнийн саналаа хэлж оролцлоо. Ховд аймгийн ЗДТГ-ын Ланд круйзер 105, ланд круйзер 200, Ховд аймгийн Дөргөн  сумын ЗДТГ-ын ланд 80, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын УАЗ машин, Хот тохижуулах газрын портер, авто ачигч, Toyota grand mark, Трактор зэрэг есөн байгууллагын тээврийн хэрэгслүүдийг худалдааллаа. Тус тээврийн хэрэгслүүдийг 500 мянгаас - 10 сая төгрөгөөр эхлэн дуудаж худалдааллаа. 



Бэлтгэсэн: Т.Аззаяа




Сэтгэгдэл ( 0)