ШИНЭ УРГАЦЫН НОГОО ӨМНӨХ ЖИЛТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ХЯМД БАЙНА
Жил бүрийн энэ үед ургац хураалтын ажил эхэлж Ховдын ногоочид шинэ ургацын ногоогоо худалдаанд гаргадаг. Тэгвэл Хан орд хүнсний зах дээр аль хэдийн шинэ ургацын ногоо худалдаалагдаж эхэлсэн байна. Иргэдийн худалдан авалт ч харьцангуй сайн байна гэв. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ногооны үнэ ханш хямд байна гэж ногоочид ярилаа. Шинэ ургацын ногоо ихэвчлэн 6-7-р сард л үнэ нэмэгддэг. 8-р сараас эхлээд ногоо элбэгшээд ирэхээр хямдарч эхэлдэг гэлээ.
Хятад ногоог бодвол орон нутгийн хөрсөнд бордож ургуулсан Монгол ногоо амт чанар сайтайгаас гадна химийн бордоогүй найдвартай гэж ногоочид хэлж байна. Ногоочдын өмнө тулгамддаг асуудлын нэг нь хураасан ногоогоо худалдаалах, эрүүл ахуйн шаардлага хангасан битүү зах байхгүй учир задгай талбайд борлуулахаас өөр гарц байдаггүй. Ядаж л ил задгай талбайд зарагдаж байгаа хүнсний ногоо нар салхины нөлөөнд автаж хадгалалтын горим алдагдахад хүрдэг. Энэ нь нгогоочдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гэлээ. Тиймээс ногоочдыг төр засаг бодлогоор дэмжиж битүү худалдааны төвтэй болгох тал дээр анхаарлаа хандуулах шаарлагтай байгааг ч онцоллоо.
Нөгөө талаар иргэд хадгалалтын горим алдагдсан, наранд ил задгай, хэт их удсан тарвас, тинго зэрэг жимс жимсгэнэ худалдан авч хордлогонд ордог. Үүнийгээ ногоочидтой холбож химийн бордоо хийсэн мэтээр буруу ташаа ойлголт өгдөг. Энэ нь ч ногоочдын хөдөлмөрийг үгүйсгэж байна гэсэн юм.
Хүнсний ногооны худалдаа эрхлэгчдийн тухайд хураасан ногоогоо хувийн зоориндоо хадгалдаг. Гадны аймгууд руу тэр бүр гаргаж худалдаалаад байх боломж байдаггүй учир аймгийн төв болон ойрын сумдад борлуулалтаа хийдэг учир зах зээл хомс байдаг байна. Хан орд зах дээр худалдаалагдаж байгаа ногооны үнэ ханш өнөөдрийн байдлаар: Байцаа кг нь 2000 төгрөг, төмс, манжин, ногоон сонгино 1500 төгрөг, лууван, бөөрөнхий сонгино 2500 төгрөг, Монгол огурцы 5000 төгрөг, тарвас 3000 төгрөг, сармис ширхэг нь 500 төгрөг, хүрэн манжин 3000 төгрөг, салбан байцаа 2000 төгрөгийн үнэ ханштай байна.
Бэлтгэсэн: Н.Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)