Мал мах, сүү цагаан идээний үнэ ханш өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн байна

  Иргэдийн хоол хүнсний гол хэрэглээ болсон мал, махны үнэ энэ хавар өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр үнэтэйгээр худалдаанд гарсан. Энэ хавар малын ханш 250-260 мянган төгрөгт хүрээд байсан бол өнөөдрийн байдлаар эр хонь 150-180 мянга, эм хонь 100-130 мянга, сэрх 80-100 мянган төгрөг болж малын үнэ өмнөх саруудаас 30-40 хувиар хямд зарагдаж байна. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад малын үнэ буурахгүй өндөр байгааг махны худалдаачид ярьж байна.

Цаг наашилж урин дулаантай золгож байгаа энэ үед мал, махны үнэ буурах байх гэсэн хүлээлт байгааг ч иргэд ярьж байна. Харин жижиглэнгийн худалдаачдын зарж байгаа хонины цул мах кг нь 10,000 төгрөг, ястай нь 8000, ямааны цул мах кг нь 8,000 төгрөг, ястай нь 7500 төгрөг, үхрийн цул мах 1 кг нь 10,000, ястай нь 8000 төгрөг, хонины сүүл 1кг 8000 төгрөг, хонины гэдэс 3000-5000 төгрөг хуйхалсан толгой 3000 төгрөг, гургалдай 1ш 1500 төгрөгийн ханштай байна. Үүнээс үзэхэд жижиглэнгийн буюу кг-ийн махны үнэ 5 сартай харьцуулахад 2000-3000 төгрөгөөр буурсан гэдгийг махны худалдаачид онцолж байлаа. Тэгвэл урин дулаантай золгосон хэдий ч цагаан идээний үнэ ханш буурахгүй байна. Учир нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад сүү цагаан идээ худалдан авалт бага, үнийн өсөлт их байгааг бугаан гол захын худалдаачид ярьж байна.



Бугаан гол зах дээр худалдаалагдаж байгаа сүү цагаан идээний үнэ ханшийг одоо та бүхэндээ хүргэе. Үхрийн сүү 1л 1500 төг, ямааны сүү 1 л 2300 төгрөг тараг 2000 төгрөг, шар тос 1 кг 18,000 төгрөг, айргийн тос 1кг 15,000 төгрөг, зөөхий 12-15,000 төгрөг, ааруул 1кг 15,000-16,000 төгрөг, аарц 1кг 5000, гүүний айраг 1л 3000 төгрөг, хоргон тос 1кг 1800 төгрөгийн ханштай байна.

Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)