Санхүүгийн зах зээл нээлттэй өдөрлөг болов
Санхүүгийн зохицуулах хороо, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдал, Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын газрын дарга М.Өлзийбат, Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун, Банк бус санхүүгийн газрын орлогч дарга Д.Болдмягмар нар оролцсон юм. Мөн манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкиуд, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд, үнэт цаасны компани, даатгалын компаниуд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар иргэдэд нээлттэй мэдээлэл өгч ажиллалаа.
"Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр", "Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцах бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө", Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд санхүүгийн зохицуулах хорооноос Ховд аймгийн ард иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, Хорооны үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд баруун бүсийн Говь-Алтай, Ховд аймгуудад санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг ажиллаж байгаа нь энэ юм. Санхүүгийн зохицуулах хороонд үнэт цаасны зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэсэн санхүүгийн байгуулагууд хамрагддаг байна. Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн ажлын хэсэг Ховд аймагт ажиллах үеэрээ санхүүгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөхөөс гадна иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор даатгал, үнэт цаасны зах зээл болон мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, комп-лаен-сын чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна гэлээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)