Майдар бурхан залах ёслол боллоо
Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн, Ш.Адьшаагийн санаачлагаар Баруун бүсийн шашин, соёлын төв Ганданпунцагчойлин хийдийн 10 жилийн ойг тохиолдуулан боржин чулуугаар сийлэн бүтээсэн Майдар бурханыг залах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ үйл ажиллагааг аймгийн ИТХ, ЗДТГ, Ганданпунцагчойлин хийд, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” хамтран зохион байгууллаа. Майдар бурхан залах ёслолд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн, Ш.Адьшаа, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо
Мөн энэ үеэр бурханы шашины зан үйлд оролцохоор ирсэн Далай багшийн Найчинчойжин хувилгаан тэргүүтэй лам хуврагууд, Англи, Америк улсаас ирсэн шашин номын үйлстнүүд болон Ганданпунцагчойлин хийдийн лам хуваргууд ном хурж сүсэгтэн түмнийг баясгалаа.Ийнхүү сүсэгтэн түмэн Майдар бурханыхаа өлмийд сүслэн залбирч буян заяа, амьдрал ахуйгаа даатгалаа. Боржин чулуугаар сийлбэрлэн бүтээсэн Майдар бурханы өндөр нь 18 метр юм. Майдар бурханыг залснаар олон түмний сэтгэл ариусаж, Монгол улс хөгжин дэвжих, төр түвшин, түмэн олон амгалан байхыг ерөөж бэлгэдэн бүтээсэн гэдгийг төсөл санаагчлагчийн зүгээс онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 0)