Туркийн TIKA ОУБ-аас 32 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар шинэчилж байна

  Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэг, TIKA ОУБ-ын төлөөлөл өнгөрсөн онд Ховд аймагт ажлын айлчлал хийх үеэрээ нийгмийн салбарт 3 чиглэлээр хамтарч ажиллахаар болсон байдаг. Тухайлбал: БОЭТ-ийн засвар үйлчилгээ, халаалт дулааны асуудал, хүүхдийн хоол тэжээлийн аюулгүй байдлыг хангах, гал тогооны тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал, сургуулийн их засвар гэсэн 3 чиглэлээр дэмжиж ажиллахаар болжээ. Энэ хүрээнд аймгийн 32 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шинэчилхээр болж нийт 200 орчим сая төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлж хөрөнгө оруулалт хийгээд байна. Тэгвэл энэ өдөр Бялзуухай 11-р цэцэрлэгт гал тогооны  тоног төхөөрөмжийг төслийн багийнхан гардуулж өглөө. Энэ үйл ажиллагаанд аймгийн засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав хийгээд холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцлоо.





11-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг 2011 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт шинэчилж дэмжлэг үзүүлж байжээ. Тэгвэл өнөөг хэрэн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй байсан байна. Ялангуяа бага насны хүүхэд багачуудын хоол хүнсний аюулгүй байдлыг хангахад тоног төхөөрөмжийн асуудал дутагдалтай ббайснаас гадна ашиглалтын хугацаа дууссан учраас заавал шинэчлэх шаардлга бий болжээ. Тэгвэл эдгээр тоног төхөөрөмжөөр хангагдснаар олон давуу талууд бүрдэж байна гэж цэцэрлэгийн эрхлэгч нь онцолж байлаа. 11-р цэцэрлэг нь 2019-2020 оны хичээлийн жилд 6 бүлэгт 0-5 насны 200 гаруй хүүхэд, 22 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.





Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)