Мянгад сум 150 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй боллоо
Мянгад сумын “Өсөх нахиа” цэцэрлэгийг анх 1975 онд 75 хүүхдийн орон тоотойгоор “Хүүхдийн төлөө сан”-гийн хөрөнгөөр барьж байгуулсан байна. Түүнээс хойш 44 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Жил ирэх тусам сургуулийн өмнөх боловсрол эзэмших хүүхэд, багачуудын тоо өсөн нэмэгдсээр өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд 120 гаруй хүүхэд тус цэцэрлэгт хамрагдаж, цэцэрлэгийн хамт олон нэмэлтээр “гэр цэцэрлэг” барьж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулсан байна. Тиймээс хөдөө, орон нутгийн хүүхэд багачуудын сургуулийн өмнөх боловсрол эзэмших таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 150 ортой хүүхдийн цэцэрлэгийг барьж байгуулсан байна.
Цэцэрлэгийн Нээлтийн үйл ажиллагаанд ховд аймгийн засаг дарга Б. Дүгэржав, УИХ гишүүн О.Батнасан, Мянгад сумын удирдлагууд, иргэд олон нийт, эцэг эхчүүд, хүүхэд багачуудын төлөөлөл оролцлоо. Цэцэрлэгийн нээлтэнд зориулан Боловсролын яамнаас 256 төрлийн 23 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийг улсын төсвийн 1тэрбум 56 сая төгрөгийн өртгөөр “ГЦЦЭ” ХХК барьж гүйцэтгэн хугацаанаасаа өмнө хүлээлгэж өглөө.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)