БСШУСЯ-наас 16 төсөл арга хэмжээг Ховд аймагт хэрэгжүүлж байна
Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё. Баатарбилэгээр ахлуулсан боловсролын яамны мэргэжилтнүүд энэ сарын 9-10-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас Ховд аймагт 16 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь бусад аймагтай харьцуулахад хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг татаж чадсан аймгаар нэрлэгдэж байгааг салбарын зүгээс мэдээлэл болгон хүргэлээ. Тухайлбал: Ховд аймгийн Мянгад сумын цэцэрлэг, Дуут, Цэцэг сумын соёлын төв зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдээд ашиглалтанд ороход бэлэн болсон бол Булган суманд баригдсан соёл спортын заал ашиглалтад орж улсын комисст хүлээлгэн өгсөн зэргийг дурдаж болно. Тиймээс салбар яамны зүгээс томилогдсон ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг суманд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явц гүйцэтгэлтэй танилцаж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчлагаа өгч, барилгын дүрэм нормд хяналт шалгалт хийн ажиллаж байна. Тус ажлын хэсгийг БСШУС-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан ахлан ажиллаа.
Жаргалант суманд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэгээр Наран багт баригдаж байгаа 75 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн яслийн барилга нэрлэгдэж байна. БСШУСЯ, ГХБХБГ-ын захиалгаар 2 давхар 75 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн яслийн барилгыг 2019 оны 09 сард ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн хэдий ч өнөөдрийн байдлаар барилгын ажил 80-85 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа учир 10 сараас өмнө ашиглалтанд хүлээлгэн өгөх болоогүй гэдгийг ажлын хэсэг онцоллоо. Нэг тэрбум 895 сая 135 мянган төгрөгний хөрөнгө оруулалттай тус барилгын гүйцэтгэгчээр Турлиахт ХХК ажиллаж байна. Тус компанийн хийж байгаа бүтээн байгуулалтын өмнө тулгамдаж байгаа асуудал нь гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажил зураг төсөл өөрчлөгдсөнөөс болж 2 айлын хашаагаар дамжиж цэцэрлэг яслитай холболт хийгдэх тул айлуудтай тохиролцох асуудал бэрхшээл үүсгээд байгааг уламжлан шийдвэрлэх тал дээр дэмжин ажиллахыг ажлын хэсгээс хүслээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)